Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар шийдвэрлэнэ

Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар шийдвэрлүүлэх боломж бүрджээ. 
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны долдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг хэлэлцэн тогтоолоор баталжээ.
“Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.5.6-д нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ ажлын хүрээнд Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 246, А/245 дугаар хамтарсан тушаалаар нийгмийн даатгалын дэвтрийг 2021 оноос цахимжуулсан. 
Нийгмийн даатгалын дэвтэр цахим болсонтой холбогдуулан Нийгмийн даатгалын сангаас үзүүлдэг зарим үйлчилгээг цахим болгох боломж бүрдэж байгаа аж.
 
Тухайлбал, нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг олгоход өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас халсан тухай шийдвэр, иргэний үнэмлэх, түүний хуулбар, ажилгүй болсноо Хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлсэн тухай мэдэгдэх хуудас зэргийг тус тус бүрдүүлдэг.
Харин “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг шинэчлэн баталснаар жилд 22 мянган даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ цахимаар шийдвэрлүүлж, цаг хугацаа, зардал хэмнэх боломж бүрдлээ хэмээн ХНХЯ-наас мэдээллээ.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ