БНХАУ-ын тал Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрсний тээврийг өнөөдрөөс 14 хоног зогсоохоор болсон талаар Хятадын зарим хэвлэлд мэдээлжээ. Шалтгаан нь Монгол Улсад COVID-19-ийн халдвар зөөвөрлөгдсөн тохиолдлууд бүртгэгдсэн гэж мэдээлж байна.
Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоос тодруулахад “БНХАУ-ын тал Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрсний тээврийг өнөөдрөөс 14 зогсоохоор болсон нь үнэн. Монголын талаас халдварын тохиолдол /нүүрс тээврийн жолооч/ бүртгэгдсэн. Цаашид нүүрс тээвэрлэлтийн шинэ гарц бодлого төлөвлөлтийн асуудлаар өнөөдөр үдээс хойш Сангийн яаманд хуралдана” гэв.
Б.ОД
Эх сурвалж:www.polit.mn