Хил нээгдэх болоогүй


Өнгөрөгч 7 хоногт Хятадын Эрээн хот хилээ хаагаад байгаа билээ. Хөл хорио тогтоох хугацаа тодорхойгүй байгаа учраас иргэд багагүй бухимдалтай, манай улсын хувьд ч экспорт, импорт тэг зогсолт хийгээд байгаа. Тэгвэл Эрээн хотын хөл хорио 10 хоногоос ч илүү үргэлжлэх төлөвтэй байгаа талаар Замын-Үүд буюу, хил орчмын оршин суугчид ярьж байна. Харин албаны эх сурвалжийн мэдээллээр Эрээн хотод Ковидын  халдварын 1 тохиолдол  илэрч, улмаар 70.000 гаруй хүнээс шинжилгээ авахад 2 хүнээс халдвар,  1 хүнээс шинж тэмдэг илэрч нийт 35 ойрын хавьтал, 25 дам хавьтлыг илрүүлжээ.
Иргэдээс хоёр дахь шинжилгээг 10 дугаар сарын 21-нд, гурав дахь шинжилгээг 10 дугаар сарын 28-нд  тус тус авч байж хил нээх эсэхийг шийдэх юм байна.
Эндээс харахад 10 дугаар сар дуустал хил нээгдэхгүй байх магадлалтай байгаа аж.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ