SXCoal: XI/04 хүртэлх нэг сард Ганцмод боомтоор өдөрт нүүрс тээврийн 222 автомашин нэвтэрсэн


11 дүгээр сар гарсаар Монголоос БНХАУ-д нийлүүлж буй нүүрсний биет хэмжээ болон үнэ мэдэгдэхүйц буурсныг “SXCoal” мэдээллээ.
11 дүгээр сарын дөрвөнийг хүртэлх нэг сарын хугацаанд өдөрт дунджаар нүүрс тээврийн 222 автомашин Ганцмод боомтоор нэвтэрсэн байна. Энэ нь өмнөх сараас 56-аар буурсан үзүүлэлт боллоо. ӨМӨЗО-д “коронавирус”-ийн халдварын тохиолдол тасралтгүй өсөж байгаатай холбоотойгоор импортод тавих хязгаарлалтын арга хэмжээг чангатгаад байгаа аж. Өнгөрсөн пүрэв гарагийн байдлаар ӨМӨЗО-д COVID-19-ийн халдварын 155 тохиолдол бүртгэгджээ.

Үүнээс гадна үнийн хувьд Ганцмод боомт дахь Монголын коксжих нүүрсний үнэ буураад байна. БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнэ буурч байгаатай холбоотойгоор эрэлт мөн буураад байгаа аж. Мөн Австралийн нийлүүлэлт өссөн нь үүнд нөлөөлжээ. Түүхий коксжих нүүрсний үнэ тонн нь 2550-2700 юань болсон байна. Энэ нь өмнөх сараас 150-250 юаниар буурсан үзүүлэлт юм. Харин угаасан коксжих нүүрсний үнэ тонн нь 3050-3100 юань болж, 330 юаниар буурчээ.
Монгол Улс Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Замын-Үүд-Эрээн хот зэрэг зургаан боомтоор БНХАУ-д нүүрс тээвэрлэж байна. Гашуунсухайт-Ганцмод боомтоор нийт тээвэрлэлтийн 60 хувь, Шивээхүрэн-Сэхэ боомтоор 30 хувь нь гардаг. Эрээний хилийг хаасантай холбоотойгоор авто замаар тээвэрлэлт хийгдэхүй байгаа юм. Эрээнд 21 хоногийн турш COVID-19-ийн халдварын тохиолдол бүргэгдэхгүй бол хилийг нээх чиглэл гарсныг “SXCoal” мэдээлэв.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
 
Bloomberg Tv

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ