SXCoal: XI сарын эцсээр Монголоос гарах нүүрс тээврийн автомашины тоо 268 болж буурсан


Худалдан авагч талын шаардлагад нийцүүлэн нүүрсийг чингэлгээр тээвэрлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар Сангийн сайд мэдээллээ.
БНХАУ-ын талаас Монголоос авах бүх төрлийн бараа, бүтээгдэхүүнийг чингэлгээр авах шаардлага тавиад байна. Монгол Улсын хувьд экспортолсон нийт нүүрсний гуравны нэг нь л чингэлгээр гарсан байна.
Экспортын хувьд Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт нүүрс тээврийн 700 автомашин гаргахаар БНХАУ-ын талтай тохиролцсон юм. Хэдий тийм боловч БНХАУ-д “коронавирус”-ийн халдварын тохиолдол буурахгүй байгаатай холбоотойгоор хилээр гарах тээврийн хэрэгслийн тоо буурсан байна.
11 дүгээр сарын 29-нд Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн 350 автомашин нэг өдөрт гарсан бол 11 дүгээр сарын 30-нд 268 болжээ.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Bloomberg Tv
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ