Өнгөрсөн хоногт гал түймрийн таван дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт ирсний хоёр нь автомашин шатсан гэх дуудлага иржээ.
Тодруулбал: Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн “Эрээн-Ус” гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км, сумын төвөөс хойд зүгт 5 км-т ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12 дугаар сарын 22-ны өдрийн 20:21 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан иргэн Б-ын “Сканиа DC-1209” загварын ачааны автомашин шатаж байсныг 23 минут ажиллаж унтраажээ.
Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12 дугаар сарын 23-ны өдрийн 02:18 цагт хүлээн авчээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.3 км зам туулан иргэн О-ийн “Картива” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.
Эх сурвалж: ОБЕГ