БНХАУ хил дамнасан цахим худалдааны туршилтын бүс байгуулахаар 27 газрыг сонгожээ


2-р сарын 8-нд БНХАУ-ын Төрийн Зөвлөл буву Засгийн Газар нь уламжлалт үйлдвэрлэлийг өөрчлөх, шинэчлэхэд туслах хил дамнасан цахим худалдааг цогцоор нь хөгжүүлэх, аж үйлдвэрийн дижиталчлалыг хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэхийн тулд өөрийн улсын Ордос хот, Янжөү хот, Алаг уулын ам зэрэг 27 хот, бүс нутагт хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс байгуулахыг зөвшөөрчээ.
 
Хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийг БНХАУ 2015 онд анх байгуулснаас хойш хэд хэдэн удаа өргөтгөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар тус улсад 132 хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс бий аж.
 
Хил дамнасан цахим худалдаа нь гадаад худалдааны шинэ хэлбэр, шинэ загварын хөгжлийг түргэтгэх чухал арга хэмжээ гэнэ.
 
Г.Бямба
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ