Тээвэрчид төв талбайд нүүрс асгаж, эсэргүүцлээ илэрхийлнэ

Тээвэрчид төв талбайд нүүрс асгаж, эсэргүүцлээ илэрхийлнэ

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын энэ оны гуравдугаар сарын 31-ний өдрийн тушаалаар Цогтцэций-Чойр чиглэлийн нүүрс тээврийн замыг хаасны улмаас нүүрсний экспортын гацаа үүсээд байгааг тээвэрчдийн төлөөлөл мэдээлсэн. Өчигдөр тээвэрчдийн төлөөлөл энэ асуудлаар мэдээлэл хийхдээ нүүрс тээврийг зогсоосноор Монгол Улс өдөрт 6.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгааг хэлсэн юм.
 
Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өндөр байгаа энэ хугацааг ашиглах нь манай талд ашигтай байтал салбарын сайд нь нүүрс тээврийг гацаагаад байгааг тээвэрчдийн төлөөлөл хэлэв. Тиймээс тэдний зүгээс нүүрсний экспортыг эхлүүлэх асуудлаар УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Салбарын сайд болон УИХ-ын гишүүд шаардлагын хариуг өгөхгүй байгаа тул нүүрс тээвэрлэгчид эсэргүүцлээ илэрхийлж, төв талбайд нүүрс асгахаа мэдэгдээд буй юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ