Тээврийн жолооч, тээвэр хариуцсан ажилчин нийт долоон мянга гаруй хүнийг дархлаажуулаад байна


Манай улсын эдийн засгийн томоохон хэсэг уул уурхайн экспортын салбараасаа хамааралтай. Тиймээс коронавируст цар тахлын эрсдэлт хүчин зүйлсээс уул уурхайн салбарыг хамгаалах арга хэмжээнүүдийн нэг нь салбарын ажилтан,
албан хаагчдыг ванцинжуулах явдал болсон. Энэ хүрээнд Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараас нэн түрүүнд хамрагдах стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч, тээврийн компаниуд болон вакцинд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн нийт 298 аж ахуйн нэгжийн 40 мянга орчим ажилчдын судалгааг Эрүүл мэндийн яаманд хүргүүлснээр уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээврийн жолооч нарыг нэн түрүүнд вакцинд хамруулах шийдвэрийг гаргаж уг ажлыг эхлүүлжээ.

Өнгөрөгч сард ЭМЯ-аас Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газарт 11000 вакцины тун хүргүүлж, тээврийн жолооч нарын вакцинжуулалт эхэлснээр томилогдсон ажлын хэсэг Гашуун сухайт боомтын 5437, Оюутолгойн тээврийн 200, Шивээ хүрэн боомтын 1658 нийт 7295жолооч, тээвэр хариуцсан ажилчдыг вакцины эхний тунд хамруулаад байна. Вакцины хоёр дахь тунг дөрөвдүгээр сарын 15-наас эхлүүлэх юм.Уул уурхайн экспортын бүтээгдэхүүн тээвэрлэгч жолооч болон уурхай дээр ажиллаж буй ажилчдыг дархлаажуулалтын вакцинд хамруулж байгаатай холбогдуулан салбарын яамнаас Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй ажилчдын дархлаажуулалтын ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулах, 1-2 вакцинжуулалтын цэгээр үйлчлэх хүсэлтийг хүргүүлэн ажиллаж байгаа юм байна.


Мөн уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүд Улаанбаатар хотод байрлаж буй өөрийн байгууллагын ажилчид /уурхайн ээлжинд гарах ажилчид туслан гүйцэтгэгч болон гэрээт компаниудын ажилчид/-ын талаарх судалгааг гаргаж өгөх үүргийг давхар хүлээж байгаа юм.

Дашрамд дуулгахад экспортын голлох нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч уурхайнуудын хорин зургаан мянга гаруй ажилчдыг дархлаажуулах ажлыг таван чиглэлээр төлөвлөсөн байна. Үүнээс эхний хоёр чиглэл буюу Таван толгой, Нарийн сухайтын бүлэг ордын уурхайн ажилчдын 10200 тун вакцин хийх ажлыг эхлүүлсэн нь 84аж ахуйн нэгжийн 9068 ажилчдыг хамраад байгаа бөгөөд хоёрдахь тунг маргаашнаас эхлүүлэхээр болжээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ