Шивээхүрэн-Сэхэ авто замын боомтын үйл ажиллагаа эхэлсний дараа “SouthGobi Resources” компани одоогоор эрэлтийг дөрвөн сар хангах хэмжээний нүүрсний нөөц байгаа гэж тооцоолсноо мэдэгдлээ.
БНХАУ лхагва гарагт буюу тавдугаар сарын 25-наас эхлэн Сэхэ боомтоор нүүрс импортолж эхэлсэн бөгөөд одоогоор нүүрс тээврийн цөөн тооны автомашин гарч байгаа юм.
“SouthGobi Resources” компани нөхцөл байдалд тааруулан борлуулалтын стратегиа тохируулж, борлуулалтаа өргөжүүлэх арга зам хайж байснаа мэдээлсэн юм. Хэдий тийм боловч БНХАУ руу экспортоо үргэлжлүүлэх болон боомт дахиж хаагдахгүй байх эсэх нь баталгаагүй байгаа гэж онцоллоо.
Түүнчлэн Шивээхүрэн-Сэхэ авто замын боомтын нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж уул уурхайн үйл ажиллагаагаа бүрэн эхлүүлэхээ шийднэ гэжээ.
М.Аминаа
Bloomberg Tv