Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 40 мянга орчим ажилчдыг хамруулна.Салбарын яамнаас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар ажлын байран дээрээ үүрэг гүйцэтгэж буй 23511 хүнд дархлаажуулалтын эхний тунг хийжээ. Харин ажил үүргийн хувиаргүй ээлжнээс гэртээ амарч буй ажилчидыг хэрхэн дархлаажуулалтанд хамруулах тухай судалгаа дуусч вакцинжуулах ажлыг өчигдрөөс эхлүүлжээ. Тодруулбал, уул уурхайн компаниудын үндсэн ажилчид, экспортын бүтээгдэхүүн тээвэрлэгч жолооч туслан гүйцэтгэгч, гэрээт компаниудын ажилчид нь өөрийн амьдардаг харьяа дүүргийн хуваарьт цэгээр вакциндаа хамрагдах боломжтой. Хэрэв та дархлаажуулалтанд хэрхэн хамрагдахаа мэдэхгүй байгаа бол харьяа компанидаа хандаж зөвлөгөө мэдээлэл авах шаардлагатай. Учир нь аж ахуйн нэгжүүд Улаанбаатар хотод байрлаж буй өөрийн байгууллагын ажилчдаа вакцинд хамруулах үүргийг хүлээж буй юм.