БНХАУ-ын Эрээн боомтод коронавирусийн өвчлөл гарсны улмаас хилээр орж ирсэн чингэлгийн тоо 50 хувиар буурсан. Замын-Үүд боомтын авто замаар зургадугаар сарын 9-ны өдөр 52 чингэлэг, ачааны 25, тусгай зориулалтын дөрвөн машин орж ирсэн байна.
Замын-Үүд боомтын авто замаар орж ирсэн чингэлгийн тоо:
- Зургадугаар сарын 2-нд импортын 58 ачаа, суудал, тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл
- Зургадугаар сарын 4, 5-нд 39
- Зургадугаар сарын 6-нд 33
- Зургадугаар сарын 7-нд 40
- Зургадугаар сарын 8-нд 33 ачаа хилээ нэвтэрчээ.