Энэ оны эхний таван сарын байдлаар гадаад худалдаа ашигтай байжээ

Энэ оны эхний таван сарын байдлаар гадаад худалдаа ашигтай байжээ

 

Гадаад худалдааны энэ оны эхний таван сарын гүйцэтгэлийг экспортын 73138, импортын 106509 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн Гаалийн ерөнхий газраас гаргажээ.

Тайлангийн хугацаанд ажилласан түр боомтоор нэвтрүүлсэн экспортын 6221, импортын 5 мэдүүлэг байсан байна.

2022 оны эхний таван сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 7 221.0 сая ам.доллар болж  2021 оны мөн үеэс 1 295.4 сая ам.доллар буюу 21 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 946.5 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.

Экспортод 4083.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22 хувиар өссөн байна.   Экспортод нийлүүлсэн барааны 99 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.

Экспортын барааны нийт дүнд

Эрдэс бүтээгдэхүүн 3384.9 сая ам.доллар буюу 82.9 хувь;
Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 443.0 сая ам.доллар буюу 10.8 хувь; Нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 177.5 сая ам. доллар буюу 4.3  хувийг тус тус эзэлж, эдгээр нь нийт экспортын дүнгийн 98.1 хувийг эзэлж байна.

2022 оны эхний таван сард экспортолсон хар тугалганы хүдэр, баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмалыг 100.0 хувь, чулуун нүүрсний 87.5 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 75.4 хувь, самнасан ноолуурын 83.8 хувийг Италид; ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д тус тус экспортолж, дээрх нэрийн бараа экспортын нийт дүнгийн 79 хувийг эзэлжээ.

Монгол Улс дэлхийн 56 оронд бараа экспортолсноос

 БНХАУ-д  81 хувь,
Швейцарт 11 хувь,
Сингапурт 4.7 хувь тус тус ногдож, нийт экспортын  96.8 хувийг дээрх орнууд эзэллээ.

Импортоор нийт 3137.3 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2021 оны мөн үеэс 535.7 сая ам.доллараар буюу 20 хувиар өссөн.

Импортын барааны

97 хувийг валютын төлбөртэй худалдаа,

0.8 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа,

0.5 хувийг гадаадын тусламжийн бараа,
1.0 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа,
0.03 хувийг боловсруулалтын бараа эзэлжээ.

Импортолсон барааны нийт дүнд

Машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 494.7 сая ам.доллар буюу 15.8 хувь,

Эрдэс бүтээгдэхүүн 677.9 сая ам.доллар  буюу 21.6 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 587.4 сая ам.доллар буюу 86.6 хувь),

Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 374.7 сая ам.доллар буюу 11.9 хувь, Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 439.7 сая ам.доллар буюу 14.0 хувь,

Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 347.6 сая ам.доллар буюу 11.1 хувь,

Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 223.2  сая ам. доллар буюу 7.1  хувийг тус тус  эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 81.5 хувь ногдож байна.

Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 15.4 сая ам.долларын бараа импортолсноос барааг  гарал   үүслийн   орноор   авч  үзэхэд
Япон-д 29.3 хувь,
БНХАУ-д 21.2 хувь,
Швейцарт 6.3 хувь,
Турк-д 10.8 хувь,
Австрид 5.2 хувь тус тус ногдож байна.

Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилбал Япон-д 27.8 хувь, АНУ-д 35.9 хувь, Дани-д 9.1 хувь, Энэтхэг-т 5.2 хувь ногдож байна.

Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 24.5 сая ам.долларын барааг тус улсад нийлүүлснээс барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл Энэтхэг-т 32.2 хувь, БНХАУ-д 36.5 хувь, Франц-д 7.9 хувь, ОХУ-д 5.9 хувь тус тус ногдож байна.

Нийт зээлийн барааг  Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 33.1 хувийг Энэтхэг-с, 25.0 хувийг БНХАУ-с,9.3 хувийг Франц-с тус тус олгожээ. 

Нийт 30.5 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлснээс барааг гарал үүслийн улсаар  авч үзвэл

ОХУ-д 95.6 хувь,

БНХАУ-д 2.8 хувь тус тус ногдож байна.

Манай улс дэлхийн 140 орноос гарал үүсэлтэй бараа импортолжээ. БНХАУ-д 34.0 хувь;  ОХУ-д 30.5 хувь;  Япон-д 8.3 хувь; БНСУ-д 4.8 хувь;  АНУ-д 2.4 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 80.0 хувийг эзэлж байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.

 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ