Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Цагаан хад суурьшлын бүсэд байрлах "Монфорд" ХХК-ийн байранд тусгаарлалтад байсан тээврийн жолооч нар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг өчигдөр (2022.06.23) цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн харьяат, 44 настай эрэгтэй М-ийг Баянхонгор аймгийн Номгон сумын харьяат, 37 настай Б нь хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн, согтуурсан үедээ нүүрэн тус хэсэгт нь хүчтэй цохиж унагаасны улмаас амь насыг нь хохироожээ.
Сэжигтэн этгээд болон хохирогч нар тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.
"Монфорд" ХХК-ийн "Тайван зогсоол" гэх цогцолборт нүүрс тээврийн жолооч нарыг тусгаарладаг бөгөөд уг нь тусгаарлалтад байгаа жолооч нарыг архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог журамтай.
https://news.zindaa.mn/48tx