Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ

Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ

 

Цар тахлын улмаас импорт, экспортын саатаж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Энэ оны дөрөвдүгээр сарын дунд үед Тяньжин боомтоос Монгол Улсад импортоор орж ирэх 9000 чингэлэг гацаад байлаа. Өнөөдөр энэ тоо 1200 болж буурчээ. Ачаа тээврийн түгжээг арилгахын тулд хоногт импортоор таван галт тэрэг буюу 250 чингэлэг татан авсаар ийнхүү Тяньжин боомт дээр гацсан чиглэгийн тоог бууруулсан байна. Улаанбаатар, Замын-Үүдийн бүх чингэлгийн терминалууд 24 цагаар, амралтын өдрөөр ч ажиллажээ. Энэ бүх ажлыг Гаалийн ерөнхий газар төмөр замчид хамтран зохион байгуулсан байна.

Одоо Хятад руу явуулах хоосон чингэлэгтэй галт тэрэгний тоог нэмэгдүүлж, хоногт гурван галт тэрэг буюу 150 чингэлгийг өргөн царигаар, Эрээн өртөөнд хоёр хоногт нэг хоосон галт тэрэг буюу 50 хоосон чингэлгийг нарийн царигаар хүлээлгэн өгч байгаа ажээ. Энэ сард Улаанбаатарын терминалууд хоногт 2-3 галт тэрэг буюу 100-150 чингэлэг буулгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэдгийг Зам, тээврийн сайд Л.Халтар хэллээ

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ