Орон нутагт Өмнөговь аймаг вакцинжуулалтаараа тэргүүлж байна


Уул уурхайн голлох үйл ажиллагаа өрнөдөг Өмнөговь аймаг коронавирусын эсрэг дархлаажуулалтын үзүүлэлтээрээ бусад аймаг орон нутгаас тэргүүлж байгаа талаар ЭМЯ-ны хэвлэлийн хурлаар мэдээлжээ. Аймаг орон нутгуудийн хувьд эрүүл мэндийн ажилтнууд, хариу арга хэмжээний багийн албан хаагчдыг эхний ээлжинд вакцинжуулж байна. Харин Өмнөговь аймгийн тухайд уул уурхайн үл тасалдах ААН-үүдийнхээ ажилтан албан хаагчдыг нэн тэргүүнд дархлаажуулж буй юм.

Орон нутагт 13959 иргэн вакцинд хамрагдсанаар манай улс 18-аас дээш насны 466946 хүнээ вакцинжуулаад байна. Өнөөдрөөс Баянхонгор, Архангай, Хэнтий аймгуудад иргэдийг вакцинжуулах ажил эхэлжээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ