Замын-Үүд суманд “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад нийт 3191 хүнийг хамруулаад байна.
Үүнд эрсдэлт бүлгийн цагдаа, онцгой, хил, гаалын хяналтын байгууллагын алба хаагчид болон төрийн байгууллага, Замын-Үүдийн хилийн боомтоор ачаа тээвэр эрхэлж байгаа жолооч нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бизнес эрхлэгчдийг хамруулж байна. Цаашид хүн амыг тодорхой үе шаттай вакцинд хамруулна гэж сумын Онцгой комиссоос мэдээлэв.
Эх сурвалж: Монцамэ