ОХУ-аас Монгол руу орж ирэх гэсэн иргэд Хиагт дээр урт дараалал үүсгэжээ

ОХУ-аас Монгол руу орж ирэх гэсэн иргэд Хиагт дээр урт дараалал үүсгэжээ

 

ОХУ-аас Монгол Улс руу орж ирэх гэсэн иргэд Хиагт дээр урт дараалал үүсгээд байгаа талаарх зураг, дүрс олон нийтийн сүлжээгээр цацагджээ. Энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дайчилгаа зарласны дараа тус улсаас гарах иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой хэмээн албаны эх сурвалжууд мэдээлээд байна. Үүнтэй холбоотой Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын шалган нэвтрүүлэх боомтын ачаалал эрс нэмэгдэж, дараалал үүсгэсэн иргэдээс зөвхөн Монгол руу биш, Монголоор дамжин БНСУ зэрэг улс руу зорчих байдлаар орж ирж байгаа гэжээ. 

           Тэгвэл бид энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад “Одоогоор Хил хамгаалах ерөнхий газарт албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Сүүлийн өдрүүдэд буюу энэ сарын 20-21-нд ОХУ-аас 263 иргэн орж, 585 иргэн гарсан. Мөн энэ сарын 21-22 өдөр 261 хүн орж 643 хүн эргэн гарсан. Иймээс тоон мэдээлэлд өөрчлөлт гараагүй байна” гэв. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ