Тархалтыг хумихын тулд хөдөлгөөний хатуу хязгаарлалт хийж магадгүй байна


Засгийн газараас вакцинжуулалтыг эрчимжүүлж, өнөөдрийн байдлаар насанд хүрсэн 2 сая 60 мянга гаруй иргэдийнхээ 25 хувийг вакцины эхний тунд хамруулсан хэмээн Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгджээ. Ойрын өдрүүдэд коронавирусын бодит нөхцөл нэн хүндэрсэн байдалд зохицуулан авч буй хариу арга хэмжээний хүрээнд дахин хатуу хөл хорионы дэглэмд шилжих эсэх асуудлаар мөн өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Тэрээр:
"ЗГ, УОК иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогыг тасалдуулахгүй, үйл ажиллагааг нь хэвийн явуулахын тулд боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ. Гэвч бидэнд монгол хүний амь наснаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй учир халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед  хөдөлгөөний хатуу хязгаарлалт давхар хийж, тархалтыг хумих шаардлага үүсэж байна. Улс орны эрхэм баялаг нь Эрүүл хүн ард. Вакцинаа тариулсан та халдвараас хамгаалж маскаа зүүж, зайгаа барьж, шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг  хүсье" гэжээ.

УОК, ЭМЯ 14 хоног хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт уламжилсан юм. Засгийн газраас УОК-т чиглэл өгсөн. Энэ нь хөл хорио тогтоохгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг бариад явах ямар боломжит хувилбаруудыг юун түрүүнд баримтлах тухай байсан. УОК өнөөдөр хуралдаж тодорхой шийдвэр гарган Засгийн газарт танилцуулан эцэслэн шийдвэрлэх юм байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ