Тээврийн зардал ковидын өмнөхөөс дөрөв дахин өсчээ


С.САРУУЛ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр тээврийн зардалтай холбоотой асуудал хөндөгдөв. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Төсвийн бодлогоо нэгтгэхгүй бол ард түмний амьдрал хэцүүдлээ. Төсвийн үр ашиггүй хөрөнгө оруулалт элдвийн зүйлсээ зогсоож, тойргийн мөнгөө болиод өг гэж зөндөө хэлсэн. Төсвийн мөнгөөр хэрэгтэй, хэрэггүй байшин, барилга баригддаг. Барилгын материалыг 600 сая ам.доллароор худалдаж авч байна. Барилгын материалын үйлдвэрлэлийг дотооддоо хийдгийг дэмжье гэсэн боловч одоо тэрхүү үйлдвэрлэлүүд нь үүд хаалгаа хааж байна. Эрээн дээр ирсэн бараа бүтээгдэхүүн наашаа орж ирэх гэж 30-40 хоног зарцуулагддаг нь хятадуудын буруу юу? энэ асуудлыг хятадуудын буруу гэж яриад байдаг. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор тээвэр ложистикийн зардал нэмэгддэг. Үүнийг хэрхэн үнийн өсөлттэй уялдуулж байна вэ? Байгалийн баялгаас ам.доллар олно гэж харж байгаа нь зөв ч гэсэн түүнийг зөөдөг тээвэр ложистик байхгүй нь Хятад улсын буруу биш Монголын Засгийн газрын буруу. Яагаад тээврийн салбарын асуудлаа шийдэхгүй байгаа вэ? Мөн валютын ханш зөвхөн өнөө маргаашийн асуудал биш. Валютын ханш төсвийн мөнгөтэй хэрхэн уялдаж байгаа вэ" гэхэд Тээврийн зардал 2000 ам.доллар байсан бол цар тахлын үед 10000 ам.долларыг давсан. Харин өнөөгийн байдлаар 7000 ам.доллар болсон нь цар тахлын үеийнхээс  30-40 хувиар буурсан байна. Гэвч ковидын өмнөх үеэс дөрөв дахин өсөлттэй байгаа гэсэн мэдээллийг Төвбанк өглөө.

Эх сурвалж: www.polit.mn

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ