Энэ сарын 9-ний үдээс хойш болсон Хятадын Гадаад харилцааны яамны ээлжит хэвлэлийн бага хурал боллоо.
Энэ үеэр "Сүүлийн 10 жилд дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан Хятадын хувь нэмэр олон улсад тэргүүлсээр ирснийг Үндэсний статистикийн газраас саяхан нийтэлсэн тайланд харуулжээ. Дэлхийн эдийн засгийн байдал таагүй, тодорхой бус, онцгойлон цар тахлын нөлөөнд байгаа нөхцөлд Хятадын эдийн засаг тогтвортой өсөлтөө хэвээр хадгалж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд идэвхтэй хувь нэмэр оруулсаар байна.
Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ" гэсэн асуултад тус яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хариулахдаа: "Сүүлийн 10 жилд Хятадын эдийн засаг дунджаар 6.6 хувиар өсөж, дэлхийн эдийн засгийг тэргүүлж байна. Уг хугацаанд дэлхийн дундаж өсөлт 2.6 хувь, хөгжиж буй орнуудын эдийн засгийн дундаж өсөлт зөвхөн 3.7 хувь байв. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан Хятадын дундаж хувь нэмрийн хэмжээ 38.6 хувьд хүрсэн нь Их долоогийн бүлгийн орнуудын нийт хувь хэмжээнээс ч давсан байна. Өнгөрсөн жил Хятадын гадаад худалдааны ерөнхий хэмжээ 6 триллион 900 тэрбум ам долларт хүрч, 10 жилийн өмнөхөөс 56.8 хувиар нэмэгдэж, Хятад улс дэлхийн эдийн засгийн 2 дахь том цогц, худалдааны хамгийн том гүрэн болсон юм" гэжээ.