Эрээнд хөл хорио тогтоосон ч улс хоорондын ачаа тээвэр хэвийн явагдана

Эрээнд хөл хорио тогтоосон ч улс хоорондын ачаа тээвэр хэвийн явагдана

 

Эрээнд хоёр хоног хөл хорио тогтоожээ. 

Эрээн хотын Шуурхай штабын 2022 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн шийдвэрээр КОВИД-19-ын хоёр  тохиолдол илэрсэнтэй холбогдуулан тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор 10-12-ны өдрүүдэд хөл хорионы дэглэм тогтоож, хотын нийт иргэдээс шинжилгээ авах шийдвэрийг гаргаад байна. 

Улмаар тус хугацаанд хотоос гарах шаардлагатай бол харьяа дүүргийн тодорхойлолт, 48 цагийн дотор хоёр удаагийн сөрөг гарсан шинжилгээний хариутай байх, бага дунд сургуулиудын танхимын хичээлийг түр зогсоож, цахимд шилжүүлэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг хийв.

Улс хоорондын ачаа тээвэр хэвийн явж байгаа ч гаалийн баталгаат хашаа руу нэвтрэх ААНБ-ын төлөөлөгчдийг тус хугацаанд хориглосон байна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ