Намаг газраа хамгаалах нь ирээдүйн сайн сайхны төлөө

 

Шаньдүн мужийн Дүнян хотын Хатан голын Сань Жяожөүгийн Үндэсний зэрэглэлийн байгаль хамгааллын бүс нь олон улсын намаг газрын нэг юм 

                                       Зургийг: Дин Хунань   http://pic.people.com.cn/

Шиньжяны Уйгур үндэстний Өөртөө Засах Орны Баянбулаг намаг газар

                                  Зургийг: Янь Миншин      http://www.cpanet.cn/

  Жянсү мужийн Сиян шяний Лиү Танхэ намаг газрын цэцэрлэгт хүрээлэнд сайн дурын ажилчин ажиллаж байна

       Зургийг: Фэй Чэн  http://pic.people.com.cn/

Хүбэй мужийн Шэнь Нүнжя Да Жиүхү олон улсын чухал намаг газар

                             Зургийг: Дү Хуа    http://pic.people.com.cn/

Чинхай мужийн Чинхай нуурын Няо Дао олон улсын намаг газарт улсын хоёрдугаар зэрэглэлийн хээрийн амьтан хун галуу өвлийг өнгөрөөж байна

                      Зургийг: Жао Жиньлян  http://pic.people.com.cn/

 Чанбайшань олон улсын зэрэглэлийн эх байгалийн хамгааллын бүс дэх Mergus squamatus

            Зургийг: Фэн Жян        http://pic.people.com.cn/

   

 БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Хүн байгаль зохицон уялдаатайгаар хамт орших орчин үеийн шинэчлэлийг  Хятад улс сэтгэл гарган бүтээн байгуулахаар хичээн чармайж байгаа бөгөөд намаг газрыг хамгаалах ажлыг өндөр чанартай хөгжүүлнэ" хэмээн онцолсон байна.

Намаг газар бол эх байгалийн үнэт баялаг бөгөөд экологийн системийн чухал зүйл болно. Хятад улсын намаг газрын цар хүрээ өргөн, эзлэх талбай их, баялаг төрөл зүйл, биологийн олон янз байдалтай. Мөн далай дагуух газраас эх газар, тал газраас өндөрлөг уулс хүртэл үргэлжилнэ.

   Шинэ эрин үеийн арван жилийн хугацаанд дарга Ши Жиньпинээр цөм болгосон Намын Төв хороо намаг газрыг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг чухалд үзэж, намаг газрыг хамгаалах ажлыг экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын чухал агуулгад хамруулсан төдийгүй засан хамгаалах цогц төсөл бодлогуудыг гарган хэрэгжүүлжээ.

   Өдгөө Хятад улсын намаг газрыг хамгаалсан хэмжээ 50 хувийг давж байна. Үүнчлэн намаг газрыг хамгаалах ажлыг тэргүүн чухалд байр сууринд тавьж, бодлогын явцад намаг газрын нөөц баялгийг зүй зохистой ашиглаж, экологийн аялал жуулчлал зэргийг хөгжүүлэхийн дээр иргэдийн орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжлийг дэмжсэн байна.

      Эх байгалийн жам ёсыг даган мөрдөх ба байгалийг хамгаалах зарчмын дагуу хүн байгаль эв зохистой орших өндөрлөгөөс намаг газрыг хамгаалж, экологийг тэргүүнд үзэж, ногоон хөгжлийг эрхэмлэж, хүн байгаль эв зохистой орших орчин үеийн шинэчлэлийг биелүүлж, Хятадын олон үндэстний ард түмэн ногоон уул усны дунд үүрдийн хөгжлийг биелүүлэх болно.

 

Зохиогч: Көү Жянзэ
Найруулагч: Хан Хуншя
Эх сурвалж: Ардын өдрийн сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ