”Шэньжөү 15” сансрын хөлөг хөөргөх ажиллагаа бүрэн амжилттай боллоо

Бээжингийн цагаар 2022 оны 11-р сарын 29-ний өдрийн 23:08 цагт, "Шэньжөү 15" нисгэгчтэй сансрын хөлгийг тээвэрлэсэн "Чан Жэн 2-F Yao 15" зөөгч пуужинг Жөүчуань хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөж, 10 минутын дараа "Шэньжөү 15" сансрын хөлөг пуужингаас амжилттай салж, урьдчилан тогтоосон тойрог замд орлоо. Сансрын нисгэгчдийн багийн биеийн байдал сайн байж, хөөргөх ажиллагаа бүрэн амжилттай болов.

Сансрын хөлөг тойрог замд орсны дараа урьдчилан төлөвлөсний дагуу Хятадын сансрын станцтай бие даасан, хурдан холболт хийж, "Шэньжөү 15" болон "Шэньжөү 14"-ийн сансрын нисгэгчдийн баг тойрог замд ээлж халаагаа хийнэ. Сансрын нисгэгчдийн багийнхан сансрын станцад ажиллах, амьдрах хугацаанд бүхээгийн гадна болон доторх тоног төхөөрөмжийг суурилуулах, ашиглалтад оруулах, засвар үйлчилгээ хийх, угсралтын ажлыг зохион байгуулах, шинжлэх ухаан, технологийн туршилт зэрэг олон төрлийн ажлыг гүйцэтгэх болно.

Энэ нь Хятадын нисгэгчтэй сансрын төсөл хэрэгжиж эхэлснээс хойших 27 дахь, мөн сансрын станц байгуулснаас хойших нисгэгчтэй 4 дэх хөөргөлт юм. Энэхүү хөөргөлт амжилттай болсноор сансрын станцын технологийн баталгаажуулалт, барилгын гол үе шатанд төлөвлөгдсөн бүх 12 хөөргөх даалгавар амжилттай дуусаж байна. 2021 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр Хятадын сансрын станцын Тяньхэ үндсэн бүхээгийг амжилттай хөөргөснөөс хойш хойш 20 сар хүрэхгүй хугацаанд Вэньчуан, Жөүчуан гэх хоёр хөөргөх төвөөс сансрын станцын гурван бүхээг, 4 нисэгчтэй сансрын хөлөг, 4 ачааны сансрын хөлгийг амжилттай хөөргөжээ. Үүнд нэг хөөргөх төв дээр хамгийн хурдандаа 12 хоногийн зайтай хоёр хөөргөх ажлыг гүйцэтгэсэн байна. 30 жил үргэлжилсэн нисгэгчтэй сансрын хөлгийн төсөл ийнхүү бүрэн дүүрэн амжилтаар Хятадын сансрын судлалын салбарт гайхалтай шинэ түүхийг бүтээсээр байна.

Өнөөгийн байдлаар Хятадын сансрын станц холболтын тойрог замдаа орж хэвийн ажиллаж, "Шэньжөү-15"-тай залгалдах, сансрын нисэгчдийн нэвтрэх, ажиллах бүх шаардлагыг хангасан байна.

 

Найруулагч: Saraa
Эх сурвалж: finance.people.com.cn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ