ӨМӨЗО-ны Ганцмод боомтоор БНХАУ-аас Монгол руу 18.5 тонн хүнсний ногоо, жимс жимсгэнэ экспортлох шинэ суваг нээсэн талаар Синьхау агентлаг мэдээлжээ. Алим, лийр, улаан лооль, өргөст хэмх зэрэг 18 төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ ачсан ачааны машинууд Баяннуур хотын хуурай замын боомтоор гарч, уул уурхайн салбар хөгжсөн хүн амын өсөлтөөс шалтгаалан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсээр байгаа Өмнөговь аймгийн зүг хөдөлжээ. Өмнө нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу Хятад, Монголын хилийн хамгийн том хуурай замын боомт Эрээнхотоор дамжин жимс жимсгэнэ, хүнсний ногоо болон бусад өдөр тутмын хэрэгцээт зүйлсийг тээвэрлэж, улмаар Өмнөговь руу тээвэрлэдэг байжээ. Шинэ сувгийн тусламжтайгаар тээвэрлэх зай нь ойролцоогоор 1500 км-ээр богиноссон нь зардлыг бууруулж, бүтээгдэхүүний шинэлэг байдлыг хадгалахад тусална гэдгийг холбогдох мэргэжилтнүүд онцолж байна.
http://en.ce.cn/main/latest/202212/21/t20221221_38299682.shtml