Засгийн газрын 362 дугаар тогтоолтой холбоотойгоор 22 мянган тээвэрчид ажил болох эрсдэл үүссэн талаар "Монгол туургатан ачаа тээвэрчдийн холбоо" ТББ-аас мэдээлэл хийлээ.
"Монголын экспортыг нуруундаа үүрч яваа Гашуунсухайт боомт нь цар тахлын үед ч ажилласаар ирсэн. 362 дугаар тогтоолын баталснаар, бидний хардаж байгаагаар, Монгол тээвэрчдийг ажилгүй болгож байна гэж үзэж байна. Одоогоор Гашуунсухайтын чиглэлд 22 мянган жолооч, 6000 туслах ажилтан, 300 гаруй ААН ажиллаж байна.
362 дугаар тогтоол батлагдсанаар тээвэр тендерийн зарчмаар явагдана гэж байсан.
Монгол тээврийн компаниуд энэ тендерт нь оролцоод ялах боломжгүй. Учир нь, Монгол тээврийн компаниудын урсгал зардалтай тэнцэхүйц мөнгийг хамгийн доод үнээр тавьсан байна.
Иймээс нүүрс худалдан авагч компаниудын тээврийн компани нь манайд орж ирээд, монополь үүсгэх боломжтой болчихож байна." гэлээ.
Мөн "Өнөөдрийн байдлаар Цагаанхаднаас Ганцмод руу тээвэрлэж байгаа тээврийн үнэ 40 мянган төгрөгнөөс доошоо уралдана гэж байна. Тонн тутам 40 мянган төгргөнөөс доош уралдахаар ААН-үүдийн маань одоо гаргаж байгаа зардалд ч хүрэхгүй. Хэрэв үүнийг дагавал одоо тээвэр хийж байгаа ААН-үүд цааш ажилллах ямар ч боломжгүй болж байна. Харин маш олон тээврийн хэрэгсэлтэй, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай юм уу, ганц нэг монополь компаниуд тээврээ үргэжлүүлнэ. Тэд нүүрсээ өөрөө хулдалдан авч байгаа болохоор тэндээсээ ашиг олоод, тээвэрлэх боломжгүй хамгийн бага үнийг өгөх боломжтой. Ингээд үлдсэн тээвэрчил ажилгүй болно. Энийг дагаад 22 мянган тээвэрчдээс 18 хувь нь л ажилтай үлдэнэ. 18 мянган тээвэрчид сул зогсоно. Үүнийг дагасан хор хохирол олон байна. Энэ ажлын байрыг бий болгохын тулд 950 орчим тэрбум төгрөгийн парк шинэчлэл хийчихсэн. Энийгээ ихэвчлэн банк санхүүгийн байгууллагаас авсан болохоор энэ зээлийн эргэн төлөлт зогсоно.
Энэ тогтоолын 3 дугаарт тээврийн оновчтой зохион байгуулна гэчихээд 5 дугаарт тээвэр нүүрс хоёрын нэгтгэн явуулах тухай заасан. Энэ нь тээврийг үнэгүйтүүлж байна.
Энийг тээвэрчид бид оновчгүй зохион байгуулалт гэж үзээд, 362 дугаар тогтоолоо эргэн харж, нүүрсээ тусасд нь биржээр худалдаалаад, тээврээ чөлөөт зах зээл дээр нь үлдээгээч гэж байна. Энэ тогтоол дээр ажлын хэсэг гаргаж, дахин хараач гэж хэлмээр байна. " гэв.