Хилээр нэвтрэх иргэдийн хөдөлгөөн эргэн сэргэхээр болж байна

Хилээр нэвтрэх иргэдийн хөдөлгөөн эргэн сэргэхээр болж байна

 

Хятад, Монголын хоорондох боомтуудын үйл ажиллагааны бодлогын журамд зохицуулалт хийснээр хилээр нэвтрэх иргэдийн хөдөлгөөн эргэн сэргэхээр болж байна. Тодруулбал ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд 12-р сарын 31-ний өдөр мэдээлэл гарсан. Мэдээлэлд 2023 оны 01-р сарын 08-ны өдрөөс эхлэн Хятад, Монголын хилийн Эрээн хот нь боомтын зорчигч тээврийн үйлчилгээг  нээхээр болсон талаар өгүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Эрээн хот зочид жуулчдаа хэрхэн  хүлээн авах бэлтгэлээ хийж байгаа тухай Эрээн хотын худалдааны товчооны гаалийн бүрдүүлэлтийн зохицуулалтын газрын албаны хүн Нарангоо ийнхүү танилцуулж байна.
      Мөн Эрээн хотын Вэньжөү худалдааны төв, ИҮ жижиг барааны бөөний зах зэрэг дэлгүүр худалдааны төвийн бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ бэлтгэн завгүй байна. Эрээн хотын Вэнжөү худалдааны төвд морины эдлэл хэрэгсэл болон торго дурдан худалдаалж байгаа дэлгүүрийн эзэн Хастуяа ярихдаа:
   - Хятад улс саяхан Ковид-19-ийн вирусний халдварыг В ангилалд оруулан В зэрэглэлийн хяналт тавих шийдвэр болон гадаад дотоодын хүмүүсийн нааш цааш зорчихтой холбоотой түр хэрэгжүүлэх бодлогуудаа зарласан юм. Үүнд: 2023 оны 01-р сарын 08-ны өдрөөс эхлэн авто замын боомтоор олон улсын авто тээврийн "зорчигч, ачаа"-ны бодлогод зохицуулалт хийж, авто замын боомтуудад зорчигчдын орох, гарах үйлчилгээг сэргээж, олон улсын авто замын зорчигч тээврийн үйлчилгээг үе шаттай, эмх цэгцтэй сэргээнэ гэсэн байна.

 

Найруулагч: Сараа
Эх сурвалж: Талийн Дуу Хоолой Радио
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ