Агаарын хил ирэх сараас нээгдэнэ


Монгол Улс төлөвлөсөн ёсоороо ирэх сарын 1-нд агаарын хилээ нээнэ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлжээ. Түүний хэлснээр зөвхөн хоёр тун вакцинд хамрагдсан иргэдийг л оруулахаар төлөвлөж, ажлын баг гарган ажиллаж байгаа гэнэ. Энэ нь хоёр ач холбогдолтой байх аж. Нэгдүгээрт, эдийн засагт хэрэгтэй. Хоёрдугаарт, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг агаарын хил нээснээс хойш хоёр сарын дотор ашиглалтад оруулах гэрээтэй. Монгол Улс хүн амаа 7 дугаар сарын 1 гэхэд бүрэн вакцинжуулснаар олон улсад эерэг мессеж болно гэж тооцоолж байгаа. Ингэснээр Монголд олон жуулчин ирэх сэдэл өгнө. Тэгэхээр бид нисэх онгоцны буудлаа наадмын өмнө ашиглалтад оруулахыг  зорьж байгаа. Аялал жуулчлалын салбарынхан ч үүнийг хүсэж байгаа гэдгийг тэрээр онцолжээ.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ