С.Бямбацогт Ерөнхий сайдынхаа эсрэг хөдөлж, Ханги, Замын-Үүд руу хийх туршилтын тээврийг ЗОГСООЖЭЭ

С.Бямбацогт Ерөнхий сайдынхаа эсрэг хөдөлж, Ханги, Замын-Үүд руу хийх туршилтын тээврийг ЗОГСООЖЭЭ

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын зарим сайд нар нь өөрийнх нь эсрэг хөдлөөд эхэлсэн бололтой. МАН дотор явсан шуум бодит амьдрал дээр үйлдэл болон илэрсээр байна. 

Тухайлбал, Засаг дотроо ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Ерөнхий сайдынхаа бодлогын эсрэг хөдлөөд эхэлсэн байна. Тэрбээр Зам, тээврийн хөгжлийн сайд болсон даруйдаа Ерөнхий сайдынхаа нүднээс далдуур Ханги, Замын-Үүд руу хийх туршилтын тээврийг ЗОГСООЖЭЭ. 

Уг хэргийг тодруулбал Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил 2021 оны тавдугаар сард дууссан. Энэ төмөр замаар Тавантолгой-Зүүнбаян-Ханги боомтын чиглэлд ачаа, бараа тээвэрлэхээс гадна Тавантолгой-Зүүнбаян-Сайншанд-Замын-Үүд боомт чиглэлд ч мөн экспортын тээвэр явах олон талын ач холбогдолтой хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байв. 

Өөрөөр хэлбэл тавантолгойн нүүрсийг Замын-Үүдэд хүргээд БНХАУ-ын Эрээн боомтоор дамжуулан Хятадын өөр хот руу ч экспортод гаргах гарц гэж ойлгож болно. 

Гэтэл С.Бямбацогт сайд Тавантолгой - Зүүнбаян чиглэлийн төмөр замаар туршилтын тээвэр хийж байсныг зогсоогоод зогсохгүй улсын комиссд хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг ч мөн гацаасан байна

Ерөнхий сайдынхаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хөтөлбөрийг ийнхүү амьдрал дээр дэмжихгүй гацааж, асуудлыг улам хүндрүүлсэн нь ил болжээ. Үүнийгээ дагаад Монголын төмөр зам ТӨХК бүхэл бүтэн 4 сар ажилгүй зогсжээ. 

Ийнхүү Монголын төмөр замын мэдэлд очоод буй Тавантолгой - Зүүнбаян чиглэлийн 416,1 км зам эзгүй хаягдаж, Ханги, Замын-Үүд руу хийх туршилтын тээвэр зогсож, боомтын сэргэлтийн ажлууд СААТААД ОЛОН САРЫН НҮҮР ҮЗЖЭЭ. 

 

https://www.arslan.mn/politics/party/644387.shtml

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ