“Хамтын өсөлт” хөтөлбөрийн 9-р сарын сургалтын бүртгэл эхэллээ

 

Эрхэм бизнес эрхлэгч та ХААН Банктай хамтдаа өсөхөд бэлэн үү?
Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй хувиараа бизнес эрхлэгчид, бичил болон жижиг бизнес эрхлэгчдэдээ зориулан ХААН Банк “Хамтын өсөлт” хөтөлбөр зарлалаа.
ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих төвөөс зохион байгуулж буй уг хөтөлбөрийн хүрээнд бизнесээ амжилттай удирдахын тулд борлуулалтаа нэмэгдүүлэх, хэрэглэгчдээ таних, үйл ажиллагаа, хүний нөөцийн ажиллах хүчээ үр ашигтай төлөвлөх арга барилд суралцах сонирхолтой бизнес эрхлэгчдийг чадавхжуулах зорилгоор бизнесийн гол функц болох бизнес төлөвлөлт, санхүү, маркетинг, хүний нөөц гэсэн чиглэлүүдээр мэргэшсэн зөвлөх багш нар уригдан сургалтыг удирдан явуулна.
Бизнес эрхлэгч таны цаг завыг хэмнэх үүднээс сургалтыг цахимаар зохион байгуулах бөгөөд Zoom аппликэйшнийг компьютер эсвэл гар утсандаа татан суулгаж, бүртгүүлсэн байхад л хангалттай.
Сургалтанд оролцогсдын тоо хязгаартай тул 2023.09.12-ны дотор амжиж бүртгүүлсэн эхний 100 бизнес эрхлэгчийг сургалтад хамруулна.
Оролцогчид тавигдах шаардлага:
- Бичил болон жижиг ангиллын бизнес эрхлэгч, удирдах түвшний ажилтан байх
- Хувиараа бизнес эрхлэгч байх
- Аль ч банкны харилцагчдад нээлттэй
Үргэлжлэх хугацаа:
2023.09.12 – 2023.09.28-ны хооронд 6 удаагийн хичээл орох ба тус бүр 2 цаг үргэлжилнэ.
Бизнес эрхлэгч та 9-р сарын сургалтад хамрагдсанаар 10, 11-р саруудад хичээллэх дараагийн цуврал сургалтуудад мөн үнэ төлбөргүй суух боломжтой болно.
Сургалтын хэлбэр: Цахимаар, үнэ төлбөргүй
2023 оны 9-р сарын сургалтын сэдэв болон хуваарь:
Сургалтын чиглэл
Сургагч багш
Сэдэв
Сургалтын огноо
Сургалтын хэлбэр
Бизнес төлөвлөлт – 1
Ц.Алтангэрэл
“Содура консалтинг”
ХХК-ийн захирал
Хэрэглэгчийн үнэ цэнийн зураглал хийх арга зүй - LEAN Canvas
2023 оны 9-р сарын 12, 14-нд 10:00-12:00 цагт
Цахимаар буюу ZOOM аппликэйшн ашиглана
Санхүү – 1
Х.Тунгалагмаа
“Монголтакс ТМЗ”
ХХК-ийн үүсгэн байгуулагч
Бизнес эрхлэгч та 3 талт субьект гэдгээ мэдэх үү?
2023 оны 9-р сарын 19, 21-нд 10:00-12:00 цагт
Маркетинг – 1
Б.Амаржаргал
“Меркадо” ХХК-ийнГүйцэтгэх захирал
Орчин цагийн борлуулалт ба хэрэглэгчтэй харилцах менежмент + workshop
2023 оны 9-р сар 26, 28-нд 10:00-12:00 цагт
Бүртгүүлэх линк: https://bit.ly/Hamtiin_usult
Эсвэл доорх QR кодыг уншуулан сургалтандаа бүртгүүлнэ үү.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ