
Чөлөөлсөн газарт цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж барина. Мөн дугуйн болон явган хүний зам, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол зэрэг цогц бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Төлөвлөлтийг нь нийслэлийн зураг төслийн хүрээлэн хийж байгаа бол бүтээн байгуулалтын зардлыг нийслэлийн захирагчийн ажлын албанаас гаргах аж.
Гараашийн эздэд гурван удаагийн шаардах хуудас хүргүүлсэн гэж тус дүүргийн газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.