Дархлаа дэмжих багцыг эмч, эмнэлгийн ажилтнуудад гардууллаа


Ажил үүргээ гүйцэтгэж байгаад коронавирусийн халдвар авч эдгэсэн болон эмчлэгдэж байгаа эмнэлгийн байгууллагын ажилтан, алба хаагчдад дархлаа дэмжих багц хүргүүллээ.

ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр энэ үеэр цар тахлын үед нийслэлийнхээ иргэдийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын дархлааг дэмжиж, дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ. Мөн халдвартай орчинд ажиллаж байхдаа халдвар авч, эмчлэгдсэний дараа дархлааг дэмжих, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь нэн чухал байсныг хэлсэн.

Түүнчлэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга Т.Пүрэвдаш “Коронавирусийн халдвар төдийлөн буураагүй энэ үед ард иргэдээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг хүсэж байна” гэлээ. Эмч, эмнэлгийн ажилтнууд хичээж ажиллахаас гадна иргэдийн хичээл зүтгэл чухал байгааг тэрээр мөн онцоллоо.

Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар өнөөдөр мөн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн 50 гаруй, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 60 гаруй ажилтан, алба хаагчдад дархлаа дэмжих багцыг гардуулах юм.

Эх сурвалж:НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭСскачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ