Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт шаардлага хүргүүллээ


Монголын тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт албан шаардлага хүргүүллээ.
Шаардлагадаа “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд нүүрс тээвэрлэх үйл ажиллагааны улмаас үндсэн хуулиар олгосон хүний эрх болон хөдөлмөр эрхлэх эрхүүдийг ноцтой зөрчиж буй байдлыг онцлон дурдаж, эдгээр эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах, сэргээх талаар зохих арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг шаардсан байна.
Мөн нүүрс тээврийн жолооч нар замынхаа зорчих хэсэг дээр ажиллаж, амьдарч байгаа нь яавч хүний эрхийг дээдэлсэн, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн дүр зураг биш гэж үзсэн байна. Үүнээс гадна Үндсэн хууль болон бусад хуулийн ноцтой зөрчлүүд байгааг шаардлагадаа тусгажээ.









скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ