Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ээс коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагийн дотор 18,600 хүнд шинжилгээ хийхэд 158 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс Улаанбаатар хотод 149, Хөвсгөл аймагт 7, Төв аймагт хоёр тохиолдол тус тус илэрлээ.
Ингээд Монгол Улсад нийт 4390 тохиолдол батлагдсан бол 3131 хүн эдгэрчээ. Халдваруудын 137 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бол 21 хүнийх нь эх уурхай тодорхойгүй байна.
Мөн эмчлүүлж байсан нэг иргэн нас барсан байна. Ингэснээр Монгол Улсад нас баралт долоо бүртгэгдээд байна.