Эрчим хүчний хямралаас болж үйлдвэрлэлийн гарц буурснаар экспорт буурна гэж үзэж байсан ч есдүгээр сард БНХАУ-ын экспортын өсөлт эрчимжсэн дүнтэй гарлаа.
Тус улсын худалдааны тэнцэл есдүгээр сард 66.8 тэрбум ам.долларын ашигтай гарсныг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар мэдээлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28.1 хувиар өссөн үзүүлэлт боллоо.
Аравдугаар сарын эхээр долоо хоногийн турш үргэлжилдэг Үндэсний баярын өдрүүдэд үйлдвэрүүд захиалга ихтэй байсан аж. Энэ нь есдүгэр сард экспорт нэмэгдэхэд голчлон нөлөөлсөн гэж “China Renaissance Securities HK” компаниас тодотголоо.
Цаашид ачаа тээврийн өртөг, түүхий эдийн үнэ, эрчим хүчний хомсдол зэрэг асуудал экспорт нэмэгдэхэд сорилт болохоор байгаа юм.
Б.Юмжир | @b_yumjir
Bloomberg TV