Манай Улсын төсвийн 40 хувь дангаараа нүүрс экспортоос бүрддэг. 2023 онд 67 сая тонн нүүрс экспортолсон бол энэ жил 80 сая тонн гаргана гэж мэдээлж байгаа. Ирэх жилд ч мөн бууруулахгүй үзээд төсвийн төслөө хэлэлцэж буй. Нүүрсний 80 хувийг авто машинаар хүнд даацын машинаар тээвэрлэж байна. Гэтэл энэхүү экспортын тээврийн орчин эрх зүйн байдал зөрчилтэй энэ салбар улам дампуурч, цөөхөн Хятад уурхайн эздийн гарт орж буй ажээ.
Экспортын боомтын тээвэрчдийн зөвлөл Баянзам тээвэрчдийн холбооны төлөөлөл энэ тухай: “Голлох боомтууд Монгол талдаа сэргэх биш мөхөх зураглалтай байна. Боомтууд нээгдэж тээвэр дагасан урсгал орчин, байр ахуй, хүн тээвэр, төрийн үйлчилгээ зэрэг боомт дагасан хөгжлийн бүтээн байгуулалт зэрэг явах ёстой. Ямар ч аргаар хамаагүй хүний эрүүл мэнд, амь насыг шандас гишгэн нүүрс хил давуулах эмх замбараагүй уралдаан шиг харагддаг. Нүүрс тээврийн бизнест тоглоомын дүрэм тодорхойгүй танил тал, ах дүү нартаа ашигтай гэрээ хэлцлийг өгч хувь хүртэх нь доош ядарсан тээвэрчдэд багаар өгч баяждаг арга хэвээр. Үүнийг зогсоож тээврийн захиалга анхны захиалагчийн үнэ саналаар яг тээвэр эрхэлдэг компани, тээвэрчдэд ирдэг байх. Түүний дараа тээвэр эргэлт хийх үйл ажиллагааг нэгтгэн харах шинэ зохион байгуулалт хийх шаардлага үүсээд байна. Шивээ Хүрэнд гэрээний дарамт шахалт хэрээс хэтэрсэн. Үнийн дүнгийн 25 хувийг буцааж шилжүүлэх, үгүй бол Хятадын хил нэвтрүүлэх цагаан картыг нь хураана гэж хясан боох болсон.
Уурхайн эзэд гэх хүмүүс нь Хятад иргэд болсон. Бичигт боомтын таруу олон уурхайд тээвэр хийх тээвэрчдийг бүртгэлжүүлэх, хөдөлмөрийн гэрээтэй болгох , эрхийг нь хамгаалахад хүнд байна.
Харин энэ нүүрсийг нь зөөдөг тээвэрчдийн нийгмийн асуудал, ажлын байр орчныг сайжруулах, боомтын авто машины хэт их төвлөрлийг бууруулах, экспорт тээвэрт хувь нэмрээ оруулж буй Монгол тээвэрчид, ААН-үүд шахагдахгүй үлдэж ажил орлоготой байх ажил, үүнд зарцуулах хөрөнгө мөнгөнд сохор зоос тавьж байгаа дуугарч байгаа улс төрч байхгүй байгаа нь харамсалтай. Иймд ЗХЭГ-ын даргад шаардлага хүргүүлнэ. Дурдсан асуудлаар арга хэмжээ авч хөдөлмөрлөх ажиллах орчинг дордуулсан шийдвэр дахин гаргахаас сэргийлж эрхээ хамгаалж нэгдэж тэмцэн ҮЭ-ийн эрхийн хүрээнд бүх боомт тээврийн чиглэлд нэгдсэн ажил хаялт зарлана. Засгийн газрын 362 тогтоолд өөрчлөлт оруулах шаардлага бий болсон. С зөвшөөрлийн бичгийг тээвэр эрхэлсэн байгууллага авах бол эхлээд квотоор олгосноос тоо хөөсрүүлж бүртгэгдсэн авто машинуудыг тоолж цэгцлэх. С зөвшөөрөлтэй улсхоорондынтээврээсдотоодынтээврийн компани шахагдахгүй байх зохицуулалтыг хийх. Боомтын тээврийн асуудлыг цэгцлэх Хятад улсын талтай зарим асуудлаар зөвшилцөх бичиг төсөл гаргах. Биржээр арилжаалагдсан нүүрсийг худалдан авах үйл ажиллагааны журмаар тээвэрлүүлж байгаа тээвэрчдийн олох ашиг цалин мөнгө уурхайн ашиг болж эхэлсэн.
Үүнийг залруулах ёстой. Уул уурхай, ЗТХЯ, Гааль , Боомтын захиргаа, Хил хамгаалах газар , тээвэрчдийн төлөөллийг багтаасан ажлын хэсгийг байгуулж өөрийн шууд анхаарлын дор үр дүнтэй шуурхай ажиллуулж экспортын тээвэр холч бодлого стратеги төлөвлөлттэй болгох арга хэмжээ авхуулах шаардлагыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд хүргүүлж байна.
“Баялагийн сангийн хууль”-д тээвэр логистикийг дэмжих чиглэлээр нэмэлт оруулах, 2019 онд Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх нүүрс экспортын тээвэрчдийг дэмжих бодлого гаргах чиглэлээр Засгийн газарт үүрэг өгч байсан. Түүний нэг нь уул уурхай экспортын баялгийн ашгаас тээвэрчдийг дэмжих сан хөрөнгө бий болгох, үүнийг нийгмийн асуудал шийдэх ажлын байр нэмэгдүүлэхэд зориулах ёстой. Энэ мөнгө бол нүүрсний хулгайд идэгдсэн. Шүүхийн шийдвэр гарч Нүүрс хулгайгаас нөхөн төлбөр авах юм бол энэ мөнгийг өрөнд баригдаж ядуурсан тээвэрчдийн үр хүүхдийн сургах, тахир дутуу болсон нь эмчлүүлэх зардал болгож өгөх ёстой.” гэв.
Н.Отгон
https://sonin.mn/newsDetail/6272