Монголын тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг болон Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн холбооны сэтгүүлчдийн багтай хамтарч Өмнөговь аймгийн Ханбогд сум буюу Гашуунсухайт боомт Цагаанхаданд ажиллаад ирлээ. Тэнд ажиллаж байгаа 15 мянган жолоочийн эрх хаана яаж зөрчигдөж байгаа талаар болон мөн эрүүл аюулгүй ахуй орчин нөхцөл ямар байгаа талаар хөндөж сурвалжилсан юм.