Хөвсгөл аймгаас эртний олдвор олджээ


Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын иргэн жорлонгийн нүх ухах явцад эртний амьтны олдвор олжээ. Мэдээллийн дагуу Чандмань-Өндөр сумын сумын Засаг дарга Л.Энхжаргал, Соёлын төвийн дарга Д.Оюунчимэг нар газар дээр нь очиж танилцаж аймгийн удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагуудад зургийг нь явуулж мэдээлэл хүргэсэн байна. 


Тус олдвор нь мөстлөгийн үеийн арслан заан,савагт хирстэй хамт амьдарч байсан одос үхрийн яс байж болзошгүй гэж мэргэжлийн судлаачид үзэж байна.

Цаашид энэхүү олдвор болон тус газрыг судлахаар төлөвлөж байгаа ажээ.


Эх сурвалж: МОНЦАМЭскачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ