Сүүлийн хоногт 512 шинэ тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барлаа


Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор шинжилгээ авах явцад 512 хүнээс халдвар илэрч таван хүн нас баржээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 46,448 нийт нас баралт 184 боллоо.

Өнөөдөр бүртгэгдсэн шинэ тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд эдгээрийн
  • 464 нь Улаанбаатар хотод
  • 48 нь орон нутагт бүртгэгджээ
  • Сүүлийн 24 цагт 1,503 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 35,733 болсон байна. Халдварын улмаас 4,806 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
    • Хөнгөн - 2,631
    • Хүндэвтэр - 1,506
    • Хүнд - 548
    • Маш хүнд - 121 хүн байна. Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 4,917 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвүүд хяналт тавин ажиллаж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ