Өмнөговь аймгийнхан вакцины эхний тундаа 100 ХУВЬ хамрагджээ


Монгол улсын засгийн газраас авч хэрэгжүүлж буй олон арга хэмжээний үр дүнд сүүлийн өдрүүдэд иргэдийн вакцинд хамрагдах идэвх нэмэгдсэн. Өчигдрийн /5.11-ний/ байдлаар насанд хүрэгчдийн 81.2 хувь нь нэгдүгээр тун, 30.6 хувь нь хоёрдугаар тунд хамрагджээ. Үүнээс Өмнөговь аймаг эхний тунд 100 хувь хамрагдсан бол Улаанбаатар 94 хувь нь хамрагджээ.

Гадаадад буй 41 мянган хүн, жирэмсэн 27 мянган хүн, эсрэг заалттай, харшилтай, суурь өвчтэй 23 мянган хүн, вакцинаас татгалзаж буй 22 мянган хүн /нийслэлд/ үлдэж байна.

Монгол Улсын татан авсан вакцины тоо 3,603,740 тун буюу насанд хүрэгчдийг вакцинжуулах ёстой нийт 4.1 сая тун вакцины 87 хувийг бүрдүүлсэн хэмээн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ