Цар тахлын нөхцлөөс үл шалтгаалан ажлын байрны захиалга өндөр байна

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ажлын байрны захиалга, ажил хайгч иргэдийн тоон үзүүлэлтэд өөрчлөлт орж буй тухай энэ сарын 8-аас эхэлсэн цахим хөдөлмөрийн яармагийн мэдээллээс харж болохоор байжээ. Тодруулбал,

2021 оны нэгдүгээр улиралд үйлчилгээний салбарын ажлын байрны захиалга их байсан. Өмнөх хөл хорионы дараа барилгын салбарын ажлын байрын зар нэмэгдэж байжээ. Харин энэ хаврын хувьд уул уурхайн ажлын байрны санал дийлэнх хувийг эзэлж эхэлжээ. Урин дулааны улирал нь бүтээн байгуулалт өрнөсөн их ажлын сарууд байдаг учраас барилга, уул уурхай, зам ангийн ажлын байрны захиалгууд ихээр ирж байгаа талаар албаны мэдээлэлд дурьджээ. Гэвч эдгээр салбарын ажил олгогчдод сул ажлын байранд ажилтан авах хүсэл их байгаа ч иргэд ажил хайх нь бага байна гэжээ.

Тухайлбал, энэ оны тавдугаар сарын байдлаар 774 ажлын байр шинээр бий болсон. Нийт 3876 ажлын байрны захиалга ирснээс нийслэлийн хэмжээнд 3512 иргэнийг ажлын байранд зуучилсан байна. Эдгээр иргэдээс 1400 гаруй иргэн ажил үүргээ гүйцэтгэж байна.

Ажил олгогч нь ажилтан сонгон шалгаруулж авахдаа мэргэжлийн ур чадвараас гадна харилцааны, багаар ажиллах, зөв хандлага, тууштай байх зэргийг илүүд үздэг болсон. Ялангуяа бүтээн байгуулалтын ажилд ажил хийх чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийг сургаж дадлагажуулан авах хандлага өндөр байдаг аж.скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ