Улаанбаатар хотоос Шилүүстэй суманд очсон иргэн болон түүний ээж коронавирусийн халдвар авсан болох нь батлагдаж, ХӨСҮТ-ийн эмч нарын баг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд суманд нь эмчилж байна.
Тэгвэл тусгаарлалтад байсан эрсдэл өндөртэй нэгдүгээр хавьтлын 2 иргэний PCR шинжилгээний хариу "Эерэг" гарчээ.
Ингэснээр Завхан аймагт 4 иргэн коронавирусийн халдвар аваад байна.
Халдвар авсан ходоодны хорт хавдартай иргэний биеийн байдал маш хүнд байна. Сумын Эрүүл мэндийн төвийн эрүүл ахуйн нөхцөл хүнд байгаа тул халдвар авсан иргэдийг ХӨСҮТ-рүү шилжүүлэх хүсэлтийг Аймгийн онцгой комиссоос Улсын онцгой комисст хүргүүллээ.