Шуурхай:Хөвсгөл аймагт халдварын зургаан тохиолдол бүртгэгдлээ


Монгол Улс коронавирусийн халдвар хяналтаас гарсан байна. Ногоон бүс буюу орон нутгуудад халдвар нэмж бүртгэгдсээр байна. Тодруулбал, өчигдөр орой Хөвсгөл аймагт зургаан тохиолдол бүртгэгдэж, батлаглсан байна. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас шуурхай мэдээлэл хийлээ. Ингэхдээ тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хийсэн PCR-ийн шинжилгээгээр зургаан иргэний шинжилгээний хариу эерэг гарч, халдвартай нь батлагдлаа.
Үүнийг дахин баталгаажуулахаар Орхон аймгийн Бүсийн оношилгоонд явуулсан бөгөөд хариу нь өнөөдөр гарах юм байна. 

Мөн Завхан аймагт зургаан тохиолдол бүртгэгдснээс хоёрыг нь эмчилж, гэрийн ажиглалтад шилжүүлсэн бол Төв аймагт 18 тохиолдол бүртгэгдсэн байгаа юм.
Харин Өмнөговь аймгийн Ханбогд сум буюу Оюутолгой компанид нэг тохиолдол бүртгэгдсэн байгаа юм. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ