Сангийн сайд Б.Жавхлан Гашуунсухайт боомтод ажиллана


Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Гашуунсухайт боомт буюу Цагаанхаданд ажиллах юм байна. Түүний хувьд  Цагаанхаданд нүүрс тээвэрт явж байгаа жолооч нартай уулзаж нөхцөл байдалтай нь танилцахаас гадна жолооч нарыг вакцинжуулалтад даруй хамруулах ажлыг эхлүүлэхээр болсон байна.
Учир нь Оюутолгойд халдвар гарсантайгаар холбоотой Цагаанхаданд урт богины тээвэрлэлтэд явж байгаа жолооч нарыг даруй вакцинд хамруулахгүй бол тэнд халдвар гарахгүй гэсэн баталгаа байхгүй юм. 
Тиймээс салбарын яамдуудын сайд нар үүн дээр анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Хэрвээ яаралтай хариу арга хэмжээ авахгүй бол Цагаанхаданд халдвар гарах юм бол Монгол Улсын эдийн засаг доголдож зогсож мэднэ. Оюутолгойд халдвар гарсантай холбоотойгоор хилийн таталт багасч, зэсийн баяжмал тээвэрлэлтээ зогсоосон байдалтай байгаа юм. 
Мөн өнөөдрөөс эхэлж Гашуунсухайт боомтоор 96 жолоочийг гаргахаар болсон талаар ч албаныхан хэллээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ