
МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдыг зодож хүндээр гэмтээсэн хэрэгтээ хариуцлага хүлээж үүрэгт ажлаа өгөх гэж буй талаар мэдээлэл гарсан. Гэвч тэрээр өнөөдрөөс үүрэгт ажилдаа орсон байна.
Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтуугаар Улсын начин Э.Энхбатыг зодож хүндээр гэмтээсэн. Тиймээс түүнийг 40 гаруй хоног баривчлан саатуулсны эцэст тавдугаар сарын 20-ны өдөр суллаж, хилийн хориг тавьсан юм.
Тэрбээр ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгнө гэж МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хэлсэн тухай хэвлэлээр цацагдсан ч, энэ нь худал мэдээлэл болж таарлаа.
Харин олон нийтийн зүгээс түүнийг МҮОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалд байж болохгүй, ажлаа өгөх нь зүй ёст нийцнэ гэж үзэж буй. Түүний үйлдсэн хэргийг шүүх байгууллага шударгаар шийдэх эсэхийг ч анхааралтай ажиглаж байгаа юм.