Зуны улирал эхэлж бороо хуртай өдрүүд айсуй. Бороотой өдөр хотын гудамжаар алхахдаа шалбааг чийгнээс хэрхэн өөрийгөө хамгаалах вэ? гэдэг нь зөвхөн гоёхон даашинзтай бүсгүйд л хамаатай зүйл гэж үү?! Хотын нөхцөлд бороо орсны дараа санаатай, санаагүйгээр тогтсон усыг хүчтэй туулах нь эрхэм жолооч таны төмөр хүлэгт ямар нэг нөлөө үзүүлдэг болов уу? Энэ үйлдэл машинд сайн, муу аль хэлбэрээр нөлөөлдөг бол? Тэгвэл энэ талаар багахан мэдээллийг хүргэе.
Хэрэв таны машины моторын доод элгэвч байхгүй бол динам болон кондишний шарик үсчсэн усанд угаагдаж тун удахгүй мотор хүнгэнэсэн дуутай болчихдог. Үүнээс гадна цапны шарик хүчтэй усанд угаагдаж тосоо урсгаснаар эвдрэлд хүрэх үндсэн шалтгаан болдог. Энэ чимээ хатсаны дараа хэвийн болно гэж бодож байвал та эндүүрч. Дуу гарах шалтгаан нь дээрх хэлсэнчлэн шарик тосолгоогүй болох, ремень сунах зэргээс болно.
Дээрх гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд элгэвч, гармошик резинүүдийг байнга шалгаарай. Харин аль нэг эд анги байхгүй, урагдсан бол зөөлөн туулах нь хамгийн зөв сонголт. Нөгөө талаар таван булын гармушик резин цоорсон бол ус орж яваандаа эвдрэх үндэс болно. Мөн хойноо хөтлөгчтэй машины чагтан гол суларсан үед ус, шороо орж элэгдлийг түргэсгэнэ. Цаашлаад яндангаар ус орвол зэврэлт үүсэж, катализатор эвдрэх шалтгаан болдог. Тиймээс машины эд анги муудсан бол усанд удаан зогсохгүй, хүчтэй туулахгүй байх, суусан тохиолдолд түргэн гаргах хэрэгтэй