
ХӨСҮТ болон Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийнТандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өчигдөр нийт 15293 хүнд шинжилгээ хийхэд 148 хүнээс халдвар илэрлээ. Сүүлийн 24 цагт 55 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 4273 бол Улаанбаатар хотын өвчлөл 3910 боллоо.
Хөвсгөл аймагт нэмж таван тохиолдол илэрснээр хөдөө орон нутгийн өвчлөлийн тоо нэмэгдлээ. 148 хүн халдвар авснаас 137 хүний ойрын хавьтал бол 11 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 1359 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 1201, хүндэвтэр 146, хүнд 9, маш хүнд 3 хүн байна" гэлээ.