Л.Халтар нүүрс тээвэрлэх С зөвшөөрлийг хасна


Засгийн газрын ээлжит хуралдаанаар нүүрсний экспортын боомтуудад халдвар хамгааллыг сайжруулах чиглэлээр хэд, хэдэн арга хэмжээ авахыг холбогдох сайд нар үүрэг болгосон. 
Тухайбал, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар улс хооронд нүүрс тээвэрлэх С зөвшөөрлийн нийт тоонд зохицуулалт хийж хязгаарлан, халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж ажиллах үүрэг хүлээжээ. 
Ингэхдээ Гашуунсухайтын хилийн боомт, Цагаан хадны суурьшлын бүс, хил орчмын нүүрс тээврийн бүсэд нүүрсний тээврийн хэрэгсэл, жолооч нарын хэт бөөгнөрөл бий болохгүй, боомтын нэвтрүүлэх бодит нөхцөл байдалтай уялдуулахыг чиглэл болгосон байна. 

https://erennews.mn/article/49683
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ