ОХУ нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийн тулд шинэ төмөр зам барина


Хятадын  Засгийн газраас өнгөрсөн оны аравдугаар сараас Австралийн нүүрсний экспортод гаалийн хязгаарлалт тавьсантай холбоотойгоор бусад нийлүүлэгчдэд боломж үүсэж буй. Тэгвэл ОХУ энэ боломжийг ашиглан экспортоо нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч буйг  Sxcoal мэдээлж байна.
Түүнчлэн  зах зээлээ тэлэхэд  тээвэрлэлтийн асуудал гол бэрхшээл болж байгаа учраас  ОХУ-ын эрх баригчид Якутын нутгаас БНХАУ-д нийлүүлэх нүүрсний экспортыг хөнгөвчлөх зорилгоор шинэ төмөр зам барих зөвшөөрлийг “Оросын төмөр зам” нийгэмлэгт олгоод байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ