Эрээн боомт төмөр замаар нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг нурмаг ачааг хүлээж авахгүй байх хугацаагүй шийдвэр гаргалаа. Зөвхөн контейнэр Монгол талаас хүлээж авна гэжээ.
Учир нь Өмнөд Африкаас гаралтай коронавирусийн шинэ хувилбар болох Омикрон вирусийн тархалтыг бууруулах, Эрээн хот орчмын тархалтыг нэмэгдүүлэхгүйн тулд Эрээн хотын хилийн боомтыг чангатгаж байгаа аж. Тодруулбал, маргааш өдрийн 14.00 цагаас эхлэн Эрээн хотын төмөр замын боомтоор хүний гараар савласан бүх төрлийн барааг нэвтрүүлэхийг хориглолоо.